Бидний тухай

Бидний тухай

МедиаТЕК Интернэшнл ХХК нь мэдээллийн технологи, биет аюулгүй байдал, сүлжээний дэд бүтэц болон энтерпрайз түвшний шийдлүүдийн цогц үйлчилгээ үзүүлэгч компани юм. Бид борлуулалт, угсралт, суурилуулалт, интеграцчлал, зөвлөх үйлчилгээ болон борлуулсны дараах засвар үйлчилгээний цогц шийдлийг нэг дороос хүргэж, байгууллагуудын технологийн найдвартай түнш байж ажилладаг.

Манай баг нь салбартаа 15 хүртэлх жилийн туршлагатай, өндөр мэргэшсэн инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн, урт хугацааны үнэ цэнэ бий болгох шийдлийг санал болгодог.

2025 оны байдлаар бид дэлхийд тэргүүлэгч Hewlett Packard Enterprise (HPE), Juniper Networks, Aruba Networks, NetApp, Hikvision, xFusion Digital Technologies, ITC, DDW, Veeam Software зэрэг олон улсын нэр хүндтэй брэндүүдийн Монгол дахь албан ёсны партнер болон ажиллаж байна. Ингэснээр бид дэлхийн стандартад нийцсэн, баталгаатай, өргөтгөх боломжтой, ирээдүйд чиглэсэн технологийн шийдлийг хэрэглэгчдэдээ шууд хүргэж байна.

Бидний зорилго бол зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлэх бус, харин хэрэглэгчдийн өсөлт хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах стратегийн түнш байх явдал юм.